บาร์ เซ โล น่า vs บา เยิ ร์ น

  • Posted on
  • ไม่มีความเห็น

Служба “Google Apps” на сайте t. บาร์ เซ โล น่า vs บา เยิ ร์ น дополнительной информацией обратитесь к администратору.

Монгол судлал хэмээх эрдмийн нэгэн салбарыг өргөө сайхан гэртэй зүйрлэвэл цогцлоон босгоход нь үй түмэн хүн хувь нэмрээ оруулсан нь тодорхой. Харин цөөхөн хэдэн агуу эрдэмтэн ёстой л өргөө гэрийн ханыг босгож, баганыг тулан, тооныг залсан бөлгөө. Гэтэл шүтэн биширч, ном бүтээлийг нь уншин, гайхаж явсан тэр их хүнийхээ гэрт нэгэн өдөр орж үзээд, сууж байсан сандал дээр нь сууж, залбирч байсан шүтээнд нь хүрч, зураг сэлтийг нь харж, шавь нартай нь хэлэлцэн суух юм гэж оюутан ахуй насны минь балчир санаанд л лав орж байсангүй. Ер нь энэ тал дээр ч би их хувьтай хүн шүү. 1881 оны 8 сарын 10-ны өдөр Бельгийн Брюгге хотноо мэндэлжээ. Угаас тэл хэлт улсад төрснийх хэлд орохдоо л тэл хэлээр зэрэг ярьж эхэлсэн бөгөөд Европын шашны уламжлалт хатуу сургалтын ачаар хар багадаа грек, латин хэлийг маш сайн сурснаар цаашид аливаа хэл сурах, судлах дөр, суурь нь маш эрт, баттайяа тавигдсан байна. Шмидтийн герман хэлээрх хэлзүйг барьж аваад л монгол хэлний их аяндаа гарсан гэдэг юм.

Мостэрт ламтан 1900 оны зул сарын баяраар одоо бол машид хоцрогдсон тэр нэгэн хэлзүйг бариад л монгол хэл судалж эхэлсэн гэдэг юм. Энэ ерөн насны бүтэн 65 нь зөвхөн Монгол судлалд зориулагдсан гэдэг гайхамшигтай. Ингээд 1905 онд сүмийнхээ шугамаар Хятадад иртэл захирал нь түүнийг Ордосын Бор балгас сууринд Католикийн шашны төлөөлөгчөөр илгээжээ. 1906 оноос 1925 оны намар хүртэл Мостэрт ламтан Өвөр Монголд амьдарч, зөвхөн шашин номынхоо үйлийг хийгээд зогссонгүй, орон нутгийн монголчуудын дотнын анд, зөвлөгч нь болж, тэдэн дотор нэг ёсондоо уусан шингэсэн байна. Энэ хорин жилийн туршид Мостэрт ордос монголчуудын дунд байснаар тэдний хэл, соёл, аман зохиолыг нарийвчлан судалж, арвин баялаг цуглуулгатай болж авчээ.

About Author